Skip to main content

Манай сургууль

1965 онд байгуулагдсан

1965 онд Барилгын Техник Мэргэжлийн Сургууль болж байгуулагдсан.

2022 онд МБС

2022онд Мэргэжлийн Боловсролын Сургууль болсон.

2026онд Магадлан Итгэмжлэгдсэн

2026оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/06 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэв.

800

Суралцагч

18

Мэргэжил

60

Багш

Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын Сургууль нь

1965 онд "Барилгын Техник Мэргэжлийн Сургууль" нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж, эдүгээ 60 дахь жилдээ тасралтгүй мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.

1990 оноос Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болсон бөгөөд 1999 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар А. Зайтины нэрэмжит болсон.

Тус сургууль нь  200 оюутны дотуур байр,гуанз, биеийн тамирын заал болон 16 онолын, 18 дадлагын газартай. Мөн 60 хүний суудал бүхий номын сангийн уншлагын танхимтай, 10000 номын фондтой. 

Сургалтын онцлог давуу тал

  • Суралцах хугацаа 1 жил болон 3 жил
  • Бүрэн дунд боловсролыг мэргэжлийн боловсролтой хамт эзэмшинэ
  • 1 жилийн анги буюу 18-45 насны иргэд 2,000,000₮-ийн тэтгэлэгтэй
  • 3 жилийн анги буюу 9-р ангиас суралцагчид 6,000,000₮-ийн тэтгэлэгтэй
  • Дотуур байр үнэ төлбөргүй, 3 удаагийн хоолоор үйлчилнэ 
  • Жолооны сургалтын төвтэй бөгөөд суралцагчид 30% хөнгөлөлттөй суралцана
  • Гадаад улсын ижил төстэй мэргэжлийн сургуулиудад үнэ төлбөргүй суралцах зэрэг давуу талтай
  • Япон, ХБНГУ, Хятад улс зэрэг ижил төстэй мэргэжлийн сургуулиудад суралцах боломжтой
  • Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах боломжтой
  • Төгсөгчид 100% ажлын байраар хангагдах боломжтой
  • Төрөл бүрийн дугуйлан секц хичээллэдэг
  • Суралцагчдад үс засуулах, гоо сайхны үйлчилгээ үнэгүй
  • Цалинтай дадлага хийнэ
  • Үндэсний техникийн их сургуульд Сантехникийн инженерчлэл, авто инженерчлэл, Дулаан инженерчлэл, Барилгын инженерчлэл, Цахилгаан хангамж, Програм хангамж, Аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын зэрэгт суралцах боломжтой
  • Төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой
  • Сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгтэй
  • ЭЕШалгалтад бэлтгэнэ
Оюутан цэрэгт хамрагдах боломжтой
1 жилийн анги буюу 18-45 насны иргэд 2,000,000₮-ийн тэтгэлэгтэй
3 жилийн анги буюу 9-р ангиас суралцагчид 6,000,000₮-ийн тэтгэлэгтэй
Дотуур байр үнэ төлбөргүй,
3 удаагийн хоолоор үйлчилнэ
 

Элсэлттэй холбоотой түгээмэл асуултууд

Мэргэжлийн боловсролын сургууль нь улсын төсвөөс санхүүждэг тул сургалтын төлбөргүй. Мөн суралцагчдад сар бүр 200.000 мянган төгрөгний  тэтгэлэг олгодог.

Сургууль нь орон нутгийн болон улсын хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг тул дадлага хийх болон төгсөөд ажлын байранд зуучлагдах боломжтой.

Ихэвчлэн 5-р сараас эхэлдэг. Та сургуулийн байранд биеэр очих эсвэл цахимаар бүртгүүлэх боломжтой

Тухайн мэргэжлээс хамааран 1 жил болон 3жилийн хугацаатай суралцдаг. 1 жилийн ангид 18-45 насны иргэд суралцах бол, 3 жилийн ангид суурь боловсрол эзэмшсэн сурагчид суралцана.